CCTV camera system
Гэр, оффис, үйлчилгээний төв, үйлдвэр, агуулах, авто зогсоолын орчинд зориулсан хяналтын камер, IP камер, 4G камер, бичигч төхөөрөмжийн бүрэн суурилуулалт.
хяналтын камер
Хяналтын камерын зөв шийдэл нь зөвхөн дүрс бичихээс гадна эрсдэлийг бууруулах, хөдөлгөөн бүртгэх, зайнаас хянах, хэрэгтэй үед баримттай үлдэх боломжийг өгдөг.
Халмон Трейд ХХК нь гадна болон дотор IP камер, 4G камер, бичигч төхөөрөмж, дугаар танигч камер, нэвтрэлтийн системтэй уялдсан камерын шийдлийг санал болгодог.
Гадна, дотор, эргэдэг, 4G, Wi-Fi болон IP хяналтын камер
NVR/DVR бичигч, хадгалалт, гар утаснаас хянах тохиргоо
Hikvision, Dahua, Uniview, TVT зэрэг брэндийн шийдэл
Авто зогсоолын LPR дугаар танигч камертай холболт
Хэрэглэх орчин
Гэр, орон сууц, оффис
Дэлгүүр, үйлчилгээний газар, агуулах
Үйлдвэр, уурхай, хүнд нөхцөлтэй объект
Авто зогсоол, орц гарц, дугаар таних цэг
Үйлчилгээ
Камерын байрлал, харах өнцөг, хадгалалтын шаардлага тооцох
Кабель, сүлжээ, бичигч төхөөрөмжийн иж бүрэн суурилуулалт
Гар утас, компьютерээс зайнаас хянах тохиргоо
Засвар үйлчилгээ, нэмэлт камер, систем өргөтгөл
Асуулт хариулт
Хяналтын камер суурилуулахад эхлээд юу тодорхойлох вэ?
Хянах талбай, гэрэлтүүлэг, камерын тоо, хадгалах хугацаа, зайнаас хянах шаардлага, интернэт болон цахилгааны нөхцөлийг эхлээд тодорхойлно.
4G хяналтын камер хаана тохиромжтой вэ?
Интернэт татах боломжгүй зуслан, агуулах, түр объект, талбай, хөдөө орон нутгийн байршилд SIM карттай 4G хяналтын камер тохиромжтой.
Дугаар танигч камер суурилуулдаг уу?
Тийм. Авто зогсоол, хаалт, нэвтрэлтийн системтэй уялдуулан LPR дугаар танигч камер суурилуулах боломжтой.