Уул уурхайн тээврийн хэрэгслийн нэвтрэлтийн систем буюу машины нэвтрэх үеийн жин болон жолоочийн мэдээлэл, арлын дугаар бүртгэлийн мэдээллийг тухайн уул уурхайн удирдлага болон гааль руу шилжүүлж, гарах үед нь мөн жинлэж, мэдээллийг ухаалаг тоног төхөөрөмжийн тусламжтайгаар тооцоолон гаргаж алдагдал гаргахгүй, хуурамч мэдээлэл үүсгэхгүй байх зорилготой систем юм.
Орох гарах хөдөлгөөнийг бүртгэлжүүлж RFID, авто пүү, рентген, дээж авагч, сканнер зэрэг төхөөрөмжийн мэдээллийг хүлээн авч Гаалийн удирдлагын систем /CAIS/ рүү дамжуулан төхөөрөмжүүдийг удирдах боломжоор хангаж, хүний оролцоогүй буюу автоматаар шийдэх боломжтой.
Халмон Трейд ХХК нь одоогийн байдлаар 10 гаруй Нийлүүлэлт, ачилт буулгалтын талбай болон уул уурхайн нэвтрэлтийн систем дээр амжилттай ажиллаад байна. Мэргэжлийн хамт олон стандартын дагуу чанарын өндөр түвшинд угсралт суурилуулалтын ажлыг хийж гүйцэтгэхээс гадна объектын шийдэл зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх болно.
Бидэнтэй холбогдох: 8600-9919, 9811-2882, 9811-5777 утсаар лавлаарай.
Хаяг: БЗД 2-р хороо “Шинэ айл” худалдааны төв 2 давхар А8 тоот