Төлбөртэй /төлбөргүй/ автомашины зогсоолд хүний оролцоо шаардлагагүй‼️

2025-01-30 09:13
Төлбөртэй /төлбөргүй/ автомашины зогсоолд хүний оролцоо шаардлагагүй‼️

Монгол орны цаг агаарын уур амьсгал, орчин нөхцөлд тохирсон хамгийн олон зогсоолын хаалтыг хийж, суурилуулсан Халмон Трейд ХХК анх энгийн нөхцөлд ажиллах, зарим талаараа гар ажиллагаа ихтэй зогсоолын хаалтыг хийж гүйцэтгэж байсан. Харин одоо цаг үе, техник технологийн дэвшлээ дагаад автомашины зогсоолуудын тоног төхөөрөмжүүд, тэдгээрийг ажиллуулах программ хангамж ч даган хувьссаар байна.

Мэдээж энэ бүхэнтэй хөл нийлүүлэн алхаж таны болоод танай байгууллагын өмнөх талбайн авто зогсоолыг хамгийн зөв зүйтэй шийдлээр тоногжуулж, хамгийн дэвшилтэд технологийн ухаалаг горимоор ажиллуулах нь бидний хамгийн том шийдэл юм.

Өдгөө манай компани хүнгүй /төлбөр хураагч үгүй/ авто зогсоолын шийдлийг 20 гаруй газар нэвтрүүлээд байна. Үүний тулд мэдээж тухайн газарт нь тохирсон тоног төхөөрөмж суурилуулалтын оношилгоо, дараа нь ямар төрлийн программын шийдлийг оруулах нь зөв бэ гэдгээ тодорхойлох нь чухал юм. Тоног төхөөрөмж дотроо мөн олон төрөл байх бөгөөд олон эсвэл цөөн машины зогсоол уу, төлбөртэй эсвэл төлбөргүй юу, нэгээс дээш орох болон гарах хэсэгтэй юу, үйлчилгээний газар эсвэл албан байгууллага уу зэрэг хүчин зүйлүүдээс гадна тухайн зогсоол байгуулах газрын зай талбай, орон зай, газрын тэгш хэм зэргүүдээс шууд хамаардаг.

Эдгээрийн дараа тоног төхөөрөмжийг ажиллуулах, зогсоолын орж, гарах машиныг зохицуулах программ хангамжийг суурилуулах бөгөөд мөн л танай онцлогт тохирсон программыг суулгаж өгөх болно.

Дээрх цогц шийдлийг манай угсралт суурилуулалтын мэргэжлийн хамт олон, хамтран ажиллагч программистууд шийдэж өгөх болно. Шийдлээ олж тодорхойлж чадахгүй байвал бидэнд хандаарай. Автомашины зогсоолын цогц шийдлийг 9811-2882, 8600-5055 утсаар лавлаж болохоос гадна та манай пэйжийн чат болон коммент хэсэгт утасны дугаараа үлдээснээр бид тань руу эргэн холбогдох болно.

Хаяг: БЗД 2-р хороо, “Барилга мега стор” –н замын эсрэг талд “Шинэ айл” худалдааны төв 2 давхар А8 тоот

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл